|
Дундговь аймгийн Баянжаргалан суманд Халуун усны барилга барих ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-18
Тендер шалгаруулалтын нэр: Дундговь аймгийн Баянжаргалан суманд Халуун усны барилга барих ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ДУХАА 2014/ 101

         Дундговь аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Дундговь аймгийн Баянжаргалан суманд Халуун усны барилга барих ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2012, 2013 онуудад нийт жилийн дундаж борлуулалт 500 сая төгрөгнөөс багагүй байх, Энэхүү тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150 сая төгрөгнөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онд нэгээс доошгүй удаа 200 саяаас багагүй өртөгтэй ажил хийсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2

         Тендерийн хамт 10263218 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 18 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 18 -ний өдрийн, 11 цаг 55 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 080051011

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дундговь аймгийн Худалдан авах ажиллагааны алба