|
Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2014 оны 05 дугаар сарын 02-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн
хуучин барилгыг буулгах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0134
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2012, 2013) борлуулалтын дундаж орлого 80 000 000 /наян сая/ төгрөг
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жилийн аль нэгд /2012 он, 2012 он/ 80 000 000 /наян сая/ төгрөгийн өртөгтэй ажил нэг удаа гүйцэтгэсэн байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2012, 2013 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Шинэ журмын дагуу:
- 2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-9 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл)
- Түүнээс дээш
Хуучин журмын дагуу:
- 2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил (1-7 давхар хүртэл)
- Түүнээс дээш
Тендерийн хамт 1 900 000 /Нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, 11 цаг 30 минут -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804