|
Өрхийн эмнэлэг барих /Өлгий сумын 4,5 болон 2,3 багуудад/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: Өрхийн эмнэлэг барих /Өлгий сумын 4,5 болон 2,3
багуудад/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: БӨА-008/2014
Баян-Өлгий аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Өрхийн эмнэлэг барих
/Өлгий сумын 4,5 болон 2,3 багуудад/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж
байна.
Багц-1: Өлгий сумын 4,5 багийн эмнэлэг /Жансая/
Багц-2: Өлгий сумын 2,3 багийн эмнэлэг /Мейрим/
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр
зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон
цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтын Сангийн сайдын
2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах
журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (Тавин мянга)
төгрөгийг 020051412 тоот дансанд цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.
Тендер ньтүүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
- Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого 275 сая-
аас доошгүй байх
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: тендерийн
аль нэг багцад санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна. Хоeр багцын
хоеланд нь санал ирүүлсэн тохиолдолд багц тус бүрийн үнийн саналын 20 хувиас
багагүй байх.
- Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа 200 сая-аас багагүй үнийн
дүнтэй шинээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байх
Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:
2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт,
өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ,
тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал
унртаах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж,
тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Тендерийн хамт дараах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц тус бүрт 2 750 000 (Хоѐр сая долоон зуун тавин мянга) төгрөгийн тендерийн
баталгаа гаргана. Хүчинтэй хугацаа: 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг
дуустал байна.
Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх
ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар
сарын 09 -ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Аймгийн ЗДТГ-ын байр, 110 тоот
Утас: 7042-3111,99420111
www.meps.gov.mn
www.olgiitender.mn