|
Шинээр ашиглалтанд орох спорт зааланд тоног төхөөрөмж нийлүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-10
Тендер шалгаруулалтын нэр: Шинээр ашиглалтанд орох спорт зааланд тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТ-2014-16

         Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Шинээр ашиглалтанд орох спорт зааланд тоног төхөөрөмж нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь 175,000,000.00 төгрөг болон түүнээс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 75,000,000.00 төгрөг болон түүнээс дээш байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-ийн санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт, түүний хавсралтын хамт ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй ижил төстэй дор хаяж нэг гэрээг гүйцэтгэсэн байх бөгөөд түүний үнийн дүн нь 125,000,000.00 төгрөг болон түүнээс дээш байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай тусгай зөвшөөрлийг тендерийн баримт бичигт дэлгэрэнгүй тусгасан болно.

         Тендерийн хамт 3750000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 14 ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 14 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар ₮: 900015011

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын 3 дугаар байр, БШУЯ-ны 210 тоот өрөө, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамжав, Утас: 267791, 99182712, /эсхүл Г.Энх-Амгалан 260723, П.Нямхүү 267066/