|
Цэцэрлэгийн барилга, 120 ор /Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-10
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга, 120 ор /Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0182

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 120 ор /Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2012, 2013 оны гүйцэтгэсэн ажлуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь [600,000,000 / Зургаан зуун сая / төгрөг]-с багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онуудад доод тал нь нэг удаа [ Энэхүү гэрээтэй ижил төстэй 600,000,000 /Зургаан зуун сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх /Ижил төстэй ажлыг 100 хувь гүйцэтгэсэн байх/]
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Дор дурдсанаас дээш заалт байж болно: 2.1.2, 2.2.1, 2.2.2 эсвэл 2013 оноос өмнөх журмын заалтуудыг эдгээр заалтуудтай дүйцүүлэн үзнэ.

         Тендерийн хамт 11000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 11 ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 11 -ний өдрийн, 09 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Нийслэлийн төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200051015

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн С.Насанжаргал, утас: 75757804