|
Багахангай дүүргийн 1,12км авто зам /Үнэгтэй гэр хорооллоос орон сууцны байр хүртэл/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-10
Тендер шалгаруулалтын нэр: Багахангай дүүргийн 1,12км авто зам /Үнэгтэй гэр хорооллоос орон сууцны байр хүртэл/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/ 0022

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Багахангай дүүргийн 1,12км авто зам /Үнэгтэй гэр хорооллоос орон сууцны байр хүртэл/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудад нийт жилийн дундаж нь 500 сая төгрөгнөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онуудын аль нэгэнд нэг удаа 500 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ЗТЯ-наас олгосон: 2.8.1, Зам, тээврийн сайдын 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.7.1.1.6. ЗБ-1-6, Мөн түншлэлийн гишүүнд хамаарна, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

         Тендерийн хамт 14600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 11 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 11 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар мэргэжилтэн Б.Анхбаяр Холбоо барих утасны дугаар: 75757804