|
Баянхонгор аймгийн Богд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Мандалговь сумдад байрлах газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцад тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-10
Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор аймгийн Богд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Мандалговь сумдад байрлах газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцад тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТ-2014-45

         Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхонгор аймгийн Богд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Мандалговь сумдад байрлах газар хөдлөлтийг бүртгэх байнгын ажиллагаатай станцад тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 79,500,000 /далан есөн сая таван зуун мянган/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-ийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан дүгнэлт, түүний хавсралтын хамт ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тендерийн баримт бичигт тусгасан болно.

         Тендерийн хамт 2650000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 15 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 15 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900015011

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 44, Засгийн газрын 3 дугаар байр, 5 давхар 501 тоот, Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Пүрэвдорж, Утас: 51-263181, 99043546