|
Шинжлэх ухааны академийн харьяа Физик технологийн хүрээлэнд наноматериалын лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-10
Тендер шалгаруулалтын нэр: Шинжлэх ухааны академийн харьяа Физик технологийн хүрээлэнд наноматериалын лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТ-2014-46

         Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Шинжлэх ухааны академийн харьяа Физик технологийн хүрээлэнд наноматериалын лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь 148,000,000.00 /нэг зуун дөчин найман сая/ төгрөг болон түүнээс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 55,500,000.00 /тавин таван сая таван зуун мянган/ төгрөг болон түүнээс дээш байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012он, 2013 он/-ийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан дүгнэлт, түүний хавсралтын хамт ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тендерийн баримт бичигт энэ талаар тусгасан болно.

         Тендерийн хамт 1850000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 15 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 15 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900015011

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 44, Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, шинжлэх ухааны яам, 5 давхар 501 тоот, Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Пүрэвдорж, Утас: 51-263181, 99043546