|
БЗД, 1-р хороо, Сансарын туннелийн 0,5 км авто замын шинэчлэлтийн ажил.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2014-05-14
Тендер шалгаруулалтын нэр: БЗД, 1-р хороо, Сансарын туннелийн 0,5 км авто
замын шинэчлэлтийн ажил.
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0142
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос БЗД, 1-р хороо, Сансарын туннелийн 0,5 км авто замын шинэчлэлтийн ажил, НХААГ-14/0142–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудад нийт жилийн дундаж нь 325 сая төгрөгнөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онуудын аль нэгэнд нэг удаа 325 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
-Зам тээврийн яамнаас олгосон 2.8.1 Хатуу хучилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Эсвэл:
-Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 3.7.1.1.6 ЗБ-1-6 / 3 км хүртэл /хатуу хучилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Цахим тендерт оролцогч 6.500.000 / зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн дүнтэй цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минут өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар мэргэжилтэн Ж.Бүрэнтөгс
Холбоо барих утасны дугаар: 75757806 , 88112842