|
Өрхийн эмнэлгийн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум, Энх-Алтай өрхийн эмнэлэг/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-08
Тендер шалгаруулалтын нэр: Өрхийн эмнэлгийн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум, Энх-Алтай өрхийн эмнэлэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXV.1.62.

         Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Өрхийн эмнэлгийн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум, Энх-Алтай өрхийн эмнэлэг/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлагагүй
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 /хуучнаар бол 2.2.2, 2.2.4, 2.2.9/ /Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./

         Тендерийн хамт 4500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 7 ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 7 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Их тойруу 80/1, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 70111090. Цахим хуудас: www.e-tender.mn