|
Зуунмод сумын ЗДТГ-ын суудлын авто машин шинэчлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-08
Тендер шалгаруулалтын нэр: Зуунмод сумын ЗДТГ-ын суудлын авто машин шинэчлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НТШ-021-2014

         Төв аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Зуунмод сумын ЗДТГ-ын суудлын авто машин шинэчлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 30000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2012,2013 онуудын нийлбэр нь 100,0 сая төгрөгөөс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардлагагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2012,2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил. 2011,2012,2013 онуудын нийлбэр өртөг 100,0 сая төгрөгөөс дээш байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хуулийн этгээдийн хувьд гадаад дотоод худалдаа болон импортоор бараа бүтээгдэхүүн оруулж худалдан борлуулдаг туршлагатай байна.

         Тендерийн хамт 900000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 8 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 8 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Зуунмод сумын ЗДТГ
Дансны дугаар ₮: 142255408

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Аймгийн ЗДТГазрын 204 тоот өрөө мэргэжилтэн Г.Баярбаатар