|
Цэцэрлэгийн гэрлийг ионжуулагч гэрлээр солих
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-07
Тендер шалгаруулалтын нэр: r-r-Цэцэрлэгийн гэрлийг ионжуулагч гэрлээр солих
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0061,

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос r-r-Цэцэрлэгийн гэрлийг ионжуулагч гэрлээр солих –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2012, 2013) борлуулалтын дундаж орлого 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2012, 2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 2 жил /2012 он, 2013 он/-д ижил төрлийн материал нийлүүлж, суурилуулж байсан туршлагатай байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай. Мөн тус барааг нийлүүлэх компани нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 2.2.2 болон түүнээс дээш зөвшөөрөлтэй байна

         Тендерийн хамт 4421000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 7 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 7 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804, 99030865