|
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн түймрийн аюулын үнэлгээ, эрсдэлийн судалгаа хийх
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-07-07
         1. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар нь Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн түймрийн аюулын үнэлгээ, эрсдэлийн судалгаа хийх -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн ургамалжилт, хэв шинжээр болон цаг уурын нөхцлөөр түймрийн аюулын үнэлгээ, эрсдэлийн судалгаа хийх  ажлыг 2014 оны 08 дугаар сарын 4-нөөс 10 дүгээр сарын 30-ны хооронд гүйцэтгэх болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 7-р сарын 7-ний 08:00 цагаас 2014 оны 7-р сарын 9-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 7-р сарын 18 -ний дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг. Ц.Жигжиджавын гудамж-9. Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, 4 давхар. 406 тоот. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар. Ахлах мэргэжилтэн Ж.Амармаа Утас: 318003