|
Хүүхэд хөгжил, хамгааллын төвийн барилгын өргөтгөл/Улаанбаатар,Баянзүрх/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-05
Тендер шалгаруулалтын нэр: Хүүхэд хөгжил, хамгааллын төвийн барилгын өргөтгөл/Улаанбаатар,Баянзүрх/
Тендер шалгаруулалтын дугаар: ХАХНХЯ-БУ-2014-10

         Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхэд хөгжил, хамгааллын төвийн барилгын өргөтгөл/Улаанбаатар,Баянзүрх/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3-н жилийн дундаж нь тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэх үнийн саналын 100% багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Үнийн саналын 30% багагүй. Нотлох барим ирүүлнэ.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгосон үнийн дүнгийн 100% багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын иж бүрэн ажил эрхлэх эрх бүхий хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй

         Тендерийн хамт 6572000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 5 ний өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 5 -ний өдрийн, 15 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900017003

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам , 2 давхар, 207 тоот өрөө Утас:262869,261119 факс:328634