|
Баруун-Урт хотын камерын хяналтын систем болон замын гэрлэн дохио тавих ажлын зураг төсөв боловсруулах
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар нь Баруун-Урт хотын төвийн хатуу хучилттай автозамын гол уулзваруудад гэрлэн дохио суурилуулах болон гудамж талбай, олон нийтийн газрыг телекамержуулах ажлын зураг төсөв боловсруулах, 2014-ЗҮ009-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь [Баруун-Урт хотын төвийн хатуу хучилттай автозамын гол уулзваруудад гэрлэн дохио суурилуулах болон гудамж талбай, олон нийтийн газрыг телекамержуулах ажлын зураг төсөв боловсруулах, Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, 2014 онд хэрэгжүүлэх ажил] болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
 Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
 Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /гэрээ, ажил хүлээлцсэн акт, захиалагч байгуулагын тодорхойлолтын хуулбар/
 Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /Төслийн удирдагч болон ИТА-ын ур чадварын мэдээлэл туршлага, мэргэжлийн диплом үнэмлэхний хуулбар, НДШ-ийн дэвтэрийн хуулбар /
 Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан (2012, 2013 он)/
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг [2014.05.21-2014.06.02]-ний [09:00-18:00] хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар [2014 оны 6 дугаар сарын 02 өдөр, 18:00 цаг] –ний дотор ирүүлнэ үү.
[Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, Нутгийн Удирдлагын Орлон,
Худалдан авах ажиллагааны алба, 3 давхар, 306 тоот өрөө
/Ч. Батболд, Э. Уранчимэг, А. Эрдэнэ/
Утас: 70518123, 96510404, 99037899, 99059870]