|
Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо УИД-ын баруун болон хойд талын авто замын шинэчлэлт 240у/м
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-06-24
Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо УИД-ын баруун болон хойд талын авто замын шинэчлэлт 240у/м
Тендер шалгаруулалтын дугаар: ЧД ХААА А 14/029

         Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо УИД-ын баруун болон хойд талын авто замын шинэчлэлт 240у/м –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Гүйцэтгэгчийн сүүлийн 2 жил /2012, 2013 /-ийн дундаж борлуулалт нь 94.750.000 /ерэн дөрвөн сая, долоон зуун тавин мянган/ төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 56.850.000 /тавин зургаан сая, найман зуун тавин мянган/ төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2012, 2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэгэнд 94.750.000 /ерэн дөрвөн сая, долоон зуун тавин мянган/ төгрөгөөс багагүй өртөгтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.8.1 Хатуу хчилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөл 3.7.1.1.6 ЗБ1-6 /3 км хүртэл/ хатуу хучилттай зам барих тусгай

         Тендерийн хамт 2842500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 7-р сарын 24 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 24 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200755016

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө