|
Налайх дүүргийн 2 дугаар хорооны Даваажавын гудамжны цагаан байруудын гадна фасадыг будах, гадна хайс, ногоон байгууламжийг сайжруулах ажлын зураг, төсөв хийх
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-06-20
1. Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны Даваажавын гудамжны цагаан байруудын гадна фасадыг будах, гадна хайс, ногоон байгууламжийг сайжруулах ажлын зураг, төсөв хийх -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь

2-р хорооны Даваажавын гудамжны цагаан байруудын 1 дүгээр кварталын фасад будах төсөв, Даваажавын гудамжны цагаан байруудын 2 дугаар кварталын фасад будах төсөв, Даваажавын гудамжны цагаан байруудын дээвэр будах төсөв боловсруулах болно. Дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагийн дотор ирүүлнэ.

болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 6-р сарын 20-ний 08:00 цагаас 2014 оны 6-р сарын 25-ний 12:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 7-р сарын 1 -ний дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо, Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний компани "НӨҮГ”-ын байр, Худалдан авах ажиллагааны алба. Мэргэжилтэн Г.Хонгорзул. Утас:7023-2788