|
Цэцэрлэгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Мөрөн сум/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-06-20
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Мөрөн сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-ХVII/1.1.168

         Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Мөрөн сум/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэгэн жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2011, 2012, 2013 онд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний өртөгтэй ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БХБЯ-ны 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 тусгай зөвшөөрөл

         Тендерийн хамт 10000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 7-р сарын 21 ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 21 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Их тойруу 80/1, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газар, Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 70111090, 70125060 www.e-procurement.gov.mn, www.e-tender.mn, www.meps.gov.mn