Огноо: 2014/05/14
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014/06/13 14:00
Тендер шалгаруулалтын нэр: Шинээр ашиглалтанд орох автовокзалуудын тавилга, тоног төхөөрөмж
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVIII.3.1
Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Шинээр ашиглалтанд орох автовокзалуудын тавилга, тоног төхөөрөмж -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 2 - Компьютер, тавилга, эд хогшил1,407,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Сүүлийн 2 жил (2012, 2013 он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн 30 хувиас багагүй байна.
- Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
- Сүүлийн 2 жил /2012, 2013/ Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. 2012-2013 оны Аудитын дүгнэлтийг хавсарган ирүүлнэ. Гадаадын этгээд тендерт оролцох бол сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтийг өөрийн тендерт хавсарган ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 06-р сарын 13 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06-р сарын 13 -ний өдрийн,
14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090