|
Улз, Ерөө голын сав газрын захиргааны байр /Дорнод, Сэлэнгэ/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-06-19
Тендер шалгаруулалтын нэр: Улз, Ерөө голын сав газрын захиргааны байр /Дорнод, Сэлэнгэ/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XI.1.8

         Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Улз, Ерөө голын сав газрын захиргааны байр /Дорнод, Сэлэнгэ/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 1 Улз голын сав газрын захиргааны байр /Дорнод/ 3000000
Багц 2 Ерөө голын сав газрын захиргааны байр /Сэлэнгэ/ 3000000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилийнх нь борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БХБЯ-ны 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

         Тендерийг 2014 оны 7-р сарын 21 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 21 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Их тойруу 80/1 Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70125060, 70111090