|
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ундны усны тоолуурын лабораторын барилгын угсралтын ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-06-19
Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ундны усны тоолуурын лабораторын барилгын угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2014/95

         Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ундны усны тоолуурын лабораторын барилгын угсралтын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй /2012, 2013/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2012, 2013 /аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй /2012, 2013 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: барилга угсралтын ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагын 2.1.1, 2.1.1*, 2.1.2, инженерийн хангамжийн шугам, сүлжээний 2.2.1, 2.2.2 тусгай зөвшөөрөлтэй байна

         Тендерийн хамт 2580000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 7-р сарын 21 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 21 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 170051008

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн Худалдан авах ажиллагааны алба, аймгийн ЗДТГ-ын А байр, 225 тоот өрөө, утас: 70388848, 70388821, факс: 70388849