|
Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-06-17
Тендер шалгаруулалтын нэр: r-Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх
Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ХААА-29/2014

         Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны алба. эрх бүхий тендерт оролцогчдоос r-Мод бэлтгэсэн болон ой хээрийн түймэр, хөнөөлт шавьжид нэрвэгдсэн талбайд ойжуулалт хийх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц Багц №1 Зүүнбүрэн суманд ойжуулалт хийх 625500
Багц Багц №2 Баянгол суманд ойжуулалт хийх 139000
Багц Багц №3 Баруунбүрэн суманд ойжуулат хийх 1042500
Багц Багц №5 Орхонтуул суманд ойжуулалт хийх 417000
Багц Багц №6 Сүхбаатар сум, Орхон суманд ойжуулалт хийх 104250
Багц Багц №4 Сант суманд ойжуулалт хийх 695000
Багц Багц №7 Шаамар сум, Жавхлант суманд ойжуулалт хийх 451750

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн/2011он, 2012он, 2013он/ дундаж борлуулалт 10 сая төгрөгөөс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгон ирүүлж буй төсөвт өртгийн 30% -аас дээш байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2011он, 2012он,2013он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн гурван жилд/2011он, 2012он, 2013он/ хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг аль нэг жилд 2 сая /Хоёр сая/ төгрөгөөс дээш
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны "Ойн мэргэжлийн байгууллагын эрх”

         Тендерийг 2014 оны 7-р сарын 18 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 18 -ний өдрийн, 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 130051009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Утас: 70363598