Огноо: 2014/05/07
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014/06/06 14:00
Тендер шалгаруулалтын нэр: Орон сууцны цахилгаан шатны шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-Б-2014/XV-9
Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: "Орон сууцны цахилгаан шатны шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/” ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-Б-2014/XV-9
"Орон сууцны цахилгаан шатны шинэчлэл /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000/Тавин мянга/төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж борлуулалтын хэмжээ нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тухайн тендерийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад дор хаяж нэг удаа төсөвт өртгийн 10 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм
/Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийн хамт 14,000,000 (Арван дөрвөн сая)төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгаа гаргана.
Тендерийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагаасөмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 20 минутаднээнэ.
Гадаадын этгээд уг тендерторолцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-рхороо,Их тойруу 80/1
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70125060, 70111090