|
Удирдлагын академи орчмын 0.6 км урттай, Ф400мм-ийн бохир усны шугамыг Өмнөдийн Ф1000 мм-ийн коллекторт холбох /ХУД/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-06-11
Тендер шалгаруулалтын нэр: Удирдлагын академи орчмын 0.6 км урттай, Ф400мм-ийн бохир усны шугамыг Өмнөдийн Ф1000 мм-ийн коллекторт холбох /ХУД/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0138

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Удирдлагын академи орчмын 0.6 км урттай, Ф400мм-ийн бохир усны шугамыг Өмнөдийн Ф1000 мм-ийн коллекторт холбох /ХУД/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын /2012,2013 он/ дундаж орлого нь 200000 /хоёр зуун сая/ төгрөгнөөс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж 1 удаа гүйцэтгэсэн ижил төстэй ажлын үнийн дүн 150 000 /нэг зуун тавин сая/ төгрөгнөөс багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: инженер геологийн судалгаа хийх байгууллага нь 1.4.1, зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна 1.3.2 ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна 2.2.3

         Тендерийн хамт 3500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 7-р сарын 14 ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 14 -ний өдрийн, 09 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Нийслэлийн төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200051015

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,10 давхар Инженер Н.Батцэнгэл, Утас: 75757805