|
Цэцэрлэгүүдэд зөөлөн эдлэл худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: "Цэцэрлэгүүдэд зөөлөн эдлэл худалдан авах”

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН15-052

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос "Цэцэрлэгүүдэд зөөлөн эдлэл худалдан авах” тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тохижилтын ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn/ дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх

- Борлуулалтын хэмжээ: [Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он]

- Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.

- Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил [2013, 2014 он]

 

Сүүлийн 2 жилд дор хаяж хоѐр удаа гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийлбэр дүн 60 000 000 /жаран сая/ төгрөгтэй тэнцэхүйц байна.

- Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013, 2014/

 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй.

Цахим тендерт оролцогч 1 200 000 /Нэг сая хоѐр зуун мянга/ төгрөгийн дүнтэй цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11.30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,

Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Э.Мөнхтогтох Утас: 70107632