|
Аймгийн ЗДТГ-ын авто машин парк шинэчлэл
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-21
Тендер шалгаруулалтын нэр: r-Аймгийн ЗДТГ-ын авто машин парк шинэчлэл
Тендер шалгаруулалтын дугаар: r-ОНТ-III.16/2015

         Дорнод аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос r-Аймгийн ЗДТГ-ын авто машин парк шинэчлэл –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй нийт үнийн дүнгээс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй нийт үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй нийт үнийн 50 хувиас багагүй дүнтэй тэнцүү өртөг бүхий ижил, төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт 1800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 22 ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 22 -ний өдрийн, 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 070051009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны алба,аймгийн ЗДТГ-ын 3-р байр Утас: 7058-3058 Факс: 7058-4058 Цахим шуудан: info@procurement.dd.gov.mn, dornod.procurement@yahoo.com Цахим хуудас: www.procurement.dd.gov.mn