|
Үнсэн №3-ын далан хийх, хөрс хуулах ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-20
Тендер шалгаруулалтын нэр: Үнсэн №3-ын далан хийх, хөрс хуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/10/2015

         ТӨХ-Дорнод бүсийн эрчим хүчний систем эрх бүхий тендерт оролцогчдоос Үнсэн №3-ын далан хийх, хөрс хуулах ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт 1500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 21 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 21 -ний өдрийн, 15 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар ₮: 401008131

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК-ийн төв байр, Утас: 70584545, 89102579, 88025279, Факс: 70584545