|
Завхан аймгийн Завханмандал суманд баригдах 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-20
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Завханмандал суманд баригдах 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БУ-2015-06

         Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Завханмандал суманд баригдах 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь 990,000,000.0 төгрөг болон түүнээс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Сүүлийн жил /2014 он/-ийн санхүүгийн тайлан дахь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө /мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө мөн богино хугацаат дансны авлага/ болон авах боломжтой зээлийн хэмжээ 250,000,000.0 төгрөг болон түүнээс дээш байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/-ийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан /дүгнэлт, хавсралтын хамт/ ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх ажил /гэрээ/-тай ижил төстэй ядаж нэг ажил гүйцэтгэсэн байх бөгөөд түүний үнийн дүн 900,000,000.0 төгрөг болон түүнээс дээш байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тендерийн баримт бичигт дэлгэрэнгүй тусгасан болно.

         Тендерийн хамт 28400000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 20 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 20 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900015003

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44, Засгийн газрын 3 дугаар байр, 516 тоот өрөө, Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны инженер Э.Эрдэнэбулаг, Утас: 70120940