|
Баруун уулын үерийн хмагаалалтын сувгийн засвар шинэчлэлт /ЧД, БГД/ 11.0км
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-18
Тендер шалгаруулалтын нэр: Баруун уулын үерийн хмагаалалтын сувгийн засвар шинэчлэлт /ЧД, БГД/ 11.0км
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0021

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун уулын үерийн хмагаалалтын сувгийн засвар шинэчлэлт /ЧД, БГД/ 11.0км –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014, онуудын борлуулалтын дундаж орлого 450,0 сая /дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 450,000,000 төгрөг. /Дөрвөн зуун тавин сая/
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Доорх зөвшөөрлүүдийн аль нэг нь шаардлагатай. БХБЯ-ны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил.

         Тендерийн хамт 15000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 17 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 17 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дугаар байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт, Мэргэжилтэн Н.Гантулга Холбоо барих утасны дугаар: 75757805