|
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, барааны худалдааны төвийн 60 хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-18
Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, барааны худалдааны төвийн 60 хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох (тендерийг www.meps.gov.mn цахим сисмемээр зарлаж байгаа)
Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2015/7.1

         Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, барааны худалдааны төвийн 60 хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох (тендерийг www.meps.gov.mn цахим сисмемээр зарлаж байгаа) –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж хэмжээ нь 1,0 тэрбум төгрөгөөс багагүй /2012, 2013, 2014 онуудын дундаж/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2012, 2013, 2014/-ийн аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 онууд/ ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь 1,0 тэрбум төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 тусгай зөвшөөрөлтэй байх

         Тендерийн хамт 33060000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 20 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 20 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 170051008

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн Худалдан авах ажиллагааны алба, аймгийн ЗДТГ-ын А байр, 225 тоот өрөө, утас: 70388848, 70388821, 89057219, факс: 70388849