|
Баянтээг ХК-ийн албан хэрэгцээнд ил уурхайд ашиглах зориулалттай /50-ковш/ дугуйт өөрөө ачигч машин
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-17
Тендер шалгаруулалтын нэр: Баянтээг ХК-ийн албан хэрэгцээнд ил уурхайд ашиглах зориулалттай /50-ковш/ дугуйт өөрөө ачигч машин
Тендер шалгаруулалтын дугаар: ӨВ-БТ-2015/09

         Өвөрхангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянтээг ХК-ийн албан хэрэгцээнд ил уурхайд ашиглах зориулалттай /50-ковш/ дугуйт өөрөө ачигч машин –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2013, 2014 он/ -ийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50.000.000 /Тавин сая/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013, 2014 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аль нэг жилд 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тухайн автомашиныг үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан, Монгол улсад борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй байх. Гэрээ болон зөвшөөрлийн хуулбарыг баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байх.

         Тендерийн хамт 2960000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 16 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 16 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Цахимаар
Дансны дугаар ₮: Цахимаар

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

meps.gov.mn, e-procurement.mn/ Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Нутгийн удирдлагын ордон, 105 тоот өрөө, Утас: 7032-3575