|
Арвайхээр сумын хог тээврийн үйлчилгээний 3 ширхэг автомашин
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-17
Тендер шалгаруулалтын нэр: Арвайхээр сумын хог тээврийн үйлчилгээний 3 ширхэг автомашин
Тендер шалгаруулалтын дугаар: r-ӨВ-ОНТ-2015/11

         Өвөрхангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Арвайхээр сумын хог тээврийн үйлчилгээний 3 ширхэг автомашин –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэхүйц үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тухайн автомашиныг үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан, Монгол улсад борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй байх. Гэрээ болон зөвшөөрлийн хуулбарыг баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байх.

         Тендерийн хамт 1500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 16 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 16 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Цахим
Дансны дугаар ₮: Цахим

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

meps.gov.mn, e-procurement.mn/ Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба, Нутгийн удирдлагын ордон 105 тоот өрөө, Утас: 7032-3575, 99933924