|
Бохир усны 24-р коллекторын шинэчлэлтийн ажил /БГД/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-13
Тендер шалгаруулалтын нэр: Бохир усны 24-р коллекторын шинэчлэлтийн ажил /БГД/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0022

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Бохир усны 24-р коллекторын шинэчлэлтийн ажил /БГД/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 270,000,000 / Хоёр зуун далан сая/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013, 2014 онуудын аль нэг жилд нь доод тал нь нэг удаа энэхүү гэрээтэй ижил төстэй 270,000,000 / Хоёр зуун далан сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга хот байгуулалтын яамны: 2.2.3 -Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

         Тендерийн хамт 9000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 13 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 13 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу -15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, мэргэжилтэн С. Оюунчимэг, Утас: 75757804