|
Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-13
Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/IX.1.1.156

         Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 330.000.000 /гурван зуун сая/ төгрөгөөс доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яам: 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2

         Тендерийн хамт 9800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 13 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 13 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Худалдан авах ажиллагааны газар, Сүхбаатар дүүрэг, Их тойруу, 80/1