|
Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвд авто парк шинэчлэлтэд зориулж хог тээврийн шахдаг автомашин нийлүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-13
Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвд авто парк шинэчлэлтэд зориулж хог тээврийн шахдаг автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2015/ТҮТАМ-2

         Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар. эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвд авто парк шинэчлэлтэд зориулж хог тээврийн шахдаг автомашин нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн [2] жилд /2013, 2014 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 65 000 000 төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн [2] жил буюу 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаагийн гэрээний үнийн дүн нь 40 000 000 төгрөгөөс багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт 1300000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 13 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 13 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Цахим тендерт оролцох хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банкний и-меркантийн
Дансны дугаар ₮:

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажилгааны системээр зарлагдаж байна. /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татаж авна уу. Утас:11341873