|
Гаалийн боомтуудын холбоожуулалт
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-06
Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн боомтуудын холбоожуулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/YI.2.1.1

         Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Гаалийн боомтуудын холбоожуулалт –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц ХААГ-2015/VI.2.1.1-1 Багц 1. Сүлжээний нууцлал бүхий тоног төхөөрөмж 350000
Багц ХААГ-2015/VI.2.1.1-2 Багц 2. Өгөгдлийн сан хадгалах сервер компьютер 330000
Багц ХААГ-2015/VI.2.1.1-3 Багц 3. Дотоод холбооны тоног төхөөрөмж 100000
Багц ХААГ-2015/VI.2.1.1-4 Багц 4. Гадаад худалдааны гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд цаасгүй технологи нэвтрүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж 2220000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2013, 2014 он)-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013, 2014/ Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээ
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013-2014 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Гэрээ, хүлээлгэж өгсөн акт ирүүлэх/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийг 2015 оны 4-р сарын 6 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 6 -ний өдрийн, 14 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Худалдан авах ажиллагааны газар, Сүхбаатар дүүрэг, Их торуу, 80/1