|
Увс аймагт Монгол гэр худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-04
Тендер шалгаруулалтын нэр: Увс аймагт Монгол гэр худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: УВБХА-01/2015

         Увс аймгийн засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Увс аймагт Монгол гэр худалдан авах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2013,2014/-ийн борлуулалтын орлогын дундаж нь гэрээний үнийг дүнгийн 70%-иас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй Гэрээний үнийн дүнгийн 30%-иас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он аудитын дүгнэлтийн хамт
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: ижил төстэй ажил 2012,2013,2014 онуудад ядаж нэг удаа гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг нь 70 сая төгрөгнөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт 2000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 6 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 6 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 150051009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Увс аймгийн ЗДТГ-ын байр Худалдан авах ажиллагааны алба 1 давхар 118 тоот өрөө Утас:7045-3262