|
Монгол-Солонгосын Политехник коллежийн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-03
Тендер шалгаруулалтын нэр: Монгол-Солонгосын Политехник коллежийн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: БУ-02/2015

         Хөдөлмөрийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол-Солонгосын Политехник коллежийн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй (2013 он, 2014 он)
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил (2013 он, 2014 он)
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй (2013 он, 2014 он).
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1,2.1.2,2.2.1,2.2.2,2.2.3,2.2.4,2.2.8/3.2.3/

         Тендерийн хамт 14000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 4-р сарын 2 ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 2 -ний өдрийн, 09 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900037001

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө -16”а”, Засгийн газрын IX байр, 2-р давхар, 205 тоот, Санхүү, эдийн засгийн газар, харилцах утас: 62263024