|
Нийтийн бие засах газар /СБД, 11 дүгээр хороо/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-05-30
Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн бие засах газар /СБД, 11 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/НЭШ14-003

         Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтийн бие засах газар /СБД, 11 дүгээр хороо/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж дүн 150.0 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2012 он 2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 2 жилийн гүйцэтгэсэн ажлын нотлох баримт / ажлын гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээн авсан комиссын акт/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилгын тусгай зөвшөөрөл: 2.1.2 2.2.1 2.2.2

         Тендерийн хамт 1688000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 6-р сарын 30 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 6-р сарын 30 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200651009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар. Худалдан авах ажиллагааны алба. 117 тоот өрөө. Дотоод аудитор хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Амгалан Утас 70107632.