|
Шатахуун, тос, тосолгооны матераил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-23
Тендер шалгаруулалтын нэр: Шатахуун, тос, тосолгооны матераил
Тендер шалгаруулалтын дугаар: ДДЦС-ТӨХК 2015/03

         ТӨХ-Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шатахуун, тос, тосолгооны матераил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц Б-03-01 Шатахуун нийлүүлэх 7939140
Багц Б-03-02 ТП-22, И-50 тос нийлүүлэх 1120000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тендерийн үнийн дүнгээс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнтэй дүйцэнэ
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерийн үнийн дүнгээс дээш байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Холбогдох тусгай зөвшөөрөл

         Тендерийг 2015 оны 3-р сарын 27 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 27 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Хаан банк
Дансны дугаар ₮: 5045001880

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ДДЦС-ТӨХК-ний өөрийн байр. 99080085