|
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-17
Тендер шалгаруулалтын нэр: Турбины их засвар
Тендер шалгаруулалтын дугаар: ДДЦС-ТӨХК 2015/02

         ТӨХ-Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Турбины их засвар –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц Б-02-01 ПТ-12-35/10 маркийн турбины роторын шинэчлэл, их биеийн их засвар гүйцэтгэх 26000000
Багц Б-02-02 ПТ-12-35/10 маркийн турбины сэлбэг нийлүүлэх 2600000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тендерийн үнийн дүнгээс их байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнтэй их байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерийн үнийн дүнгээс их байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: холбогдох шөвшөөрөл

         Тендерийг 2015 оны 3-р сарын 20 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 20 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Хаан банк
Дансны дугаар ₮: 5045001880

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ДДЦС-ТӨХК-ны өөрийн байр. 99372293