|
ОХУ-тай хамтран зохион байгуулах "Сэлэнгэ" хоёр талын хамтарсан хээрийн сургуулийн хэрэгцээт хүнс, шатахуун тосолгооны материал
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-05-30
Тендер шалгаруулалтын нэр: r-ОХУ-тай хамтран зохион байгуулах "Сэлэнгэ" хоёр талын хамтарсан хээрийн сургуулийн хэрэгцээт хүнс, шатахуун тосолгооны материал
Тендер шалгаруулалтын дугаар: ЗХХС-2014-07-01

         Батлан хамгаалах яам эрх бүхий тендерт оролцогчдоос r-ОХУ-тай хамтран зохион байгуулах "Сэлэнгэ" хоёр талын хамтарсан хээрийн сургуулийн хэрэгцээт хүнс, шатахуун тосолгооны материал –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 2 бусад хүнс 250008
Багц 3 талх 157500
Багц 5 жигнэмэг 118125
Багц 7 шоколад 157500
Багц 8 түлшний мод 184500
Багц 11 тосолгооны материал 146935

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2012, 2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийг 2014 оны 6-р сарын 16 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 6-р сарын 16 -ний өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900014436

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 7 дугаар байр, Батлан хамгаалах яам, 221 тоот, утас:263263, 99052207