|
Улсын нөөцөд тусгай зориулалтын автомашин, хүнд машин механизм худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-13
Тендер шалгаруулалтын нэр: Улсын нөөцөд тусгай зориулалтын автомашин, хүнд машин механизм худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: НБ-15-08

         Онцгой байдлын ерєнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Улсын нөөцөд тусгай зориулалтын автомашин, хүнд машин механизм худалдан авах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 1 Шатахуун зөөврийн автомашин 9285333
Багц 2 Хүнд машин механизм 17214667

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013, 2014
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийг 2015 оны 3-р сарын 16 ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 16 -ний өдрийн, 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900031405

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

УБ хот, партизаны гудамж-6, ОБЕГ, 4-р давхар 407 тоот утас-262967