|
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх реагент бүхий пуужин
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-12
Тендер шалгаруулалтын нэр: Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх реагент бүхий пуужин
Тендер шалгаруулалтын дугаар: ЦУ-01Н/2015

         Цаг уур, орчны шинжилгээний газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх реагент бүхий пуужин –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ 100 сая төгрөгнөөс доошгүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

         Тендерийн хамт 1237770 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 3-р сарын 16 ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 16 -ний өдрийн, 11 цаг 40 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн 4-р хороо. Жуулчны гудамж-5 Цаг уур, орчны шинжилгээний газрын байрны 3-р давхар, 310 тоот С.Энхмаа, Утас: 62263092