|
Аянга зайлуулагч хийж гүйцэтгэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-11
Тендер шалгаруулалтын нэр: Аянга зайлуулагч хийж гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТБ/НТШ/15/42

         ТӨХ-Төрийн банк эрх бүхий тендерт оролцогчдоос Аянга зайлуулагч хийж гүйцэтгэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ дундаж орлого нь тендерт санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан , 2014 оны татварт хянагдсан санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил /2013, 2014 он/ хугацаанд болон одоо бэлтгэн нийлүүлж байгаа ижил төстэй ажлын гэрээ, гэрээний гүйцэтгэл тооцоо нийлсэн акт, захиалагчид нийлүүлсэн барааны жагсаалт дэлгэрэнгүй мэдээллийн хамт жил тус бүрээр гаргаж ирүүлэх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиолллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

         Тендерийн хамт 5150000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 3-р сарын 16 ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 16 -ний өдрийн, 12 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар ₮: 349900010309

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Хангамж үйлчилгээний хэлтэс, 2-р давхар, 202 тоот өрөө,