|
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийн асуудал хариуцсан, "Асгат", "Өсвөр үе", "Багачууд хүнс", "Хүнс хангамж төв", ОНӨААТҮГ-ын хүнс тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашин /8ш/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-10
Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийн асуудал хариуцсан, "Асгат", "Өсвөр үе", "Багачууд хүнс", "Хүнс хангамж төв", ОНӨААТҮГ-ын хүнс тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашин /8ш/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0001

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийн асуудал хариуцсан, "Асгат", "Өсвөр үе", "Багачууд хүнс", "Хүнс хангамж төв", ОНӨААТҮГ-ын хүнс тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашин /8ш/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2012, 2013) борлуулалтын дундаж орлого 480 000 000 /дөрвөн зуун наян сая/ төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2013, 2014 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/-д санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх өртөгтэй ижил төрлийн автомашин нийлүүлж байсан туршлагатай байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.

         Тендерийн хамт 4800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 3-р сарын 13 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 13 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804