|
Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГазарт өөрөө ачигч машин /ковш/ авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-05
Тендер шалгаруулалтын нэр: Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГазарт өөрөө ачигч машин /ковш/ авах
Тендер шалгаруулалтын дугаар: БГД-ХААА/ОН-15-14

         Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГазарт өөрөө ачигч машин /ковш/ авах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж орлого нь 70 сая төгрөгөөс доошгүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 54,000,000 төгрөг буюу түүнээс дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 /аудиттай/, 2014 оны санхүүгийн тайлангуудыг нотариатаар батлуулан ирүүлэх
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль 1 жилд дор хаяж нэг удаа 60 сая төгрөгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийн хамт 1350000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 3-р сарын 9 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 9 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар ₮: 200551009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баянгол дүүргийн Өргөтгөлийн 3 давхар 302 тоот Худалдан авах ажиллагааны алба Утас-7000-1929