|
Цагдаагийн салбаруудад шатахуун бэлтгэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-02-02
Тендер шалгаруулалтын нэр: Цагдаагийн салбаруудад шатахуун бэлтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЦБХАА №01/2015 УЗ

         Цагдаагийн ерөнхий газар. эрх бүхий тендерт оролцогчдоос Цагдаагийн салбаруудад шатахуун бэлтгэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 1 Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгжид 2015 онд бэлтгэх шатахуун 11407000
Багц 2 Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгжид 2015 онд бэлтгэх шатахуун 14000000
Багц 3 Улаанбаатар хүрээний цагдаагийн байгууллагын 2015 онд бэлтгэх тослох материал 1330000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгосон үнийн дүнгийн 75 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгосон үнийн дүнгийн 60 хувиас багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

         Тендерийг 2015 оны 3-р сарын 4 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 4 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, хангамжийн газар өрөөний дугаар 604 тоот