![]() |
"Оюу толгой" ХХК ('Захиалагч') нь "Туузан дамжуургын системийн ашиглалт үйлчилгээ үзүүлэх” туршлага бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцох саналаа ирүүлэхийг урьж байна. Үйлчилгээ үзүүлэх компани нь дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Туузан дамжуургын систем, бүс, хөтлөгч булны ашиглалт үйлчилгээг үзүүлэх;
- Туршлагтай, чадварлаг боловсон хүчнээр хангах;
- Ажил үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоотой бүх л тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тоноглолоор хангах;
Шаардагдах ажиллах хүчин:
- Багийг хөгжүүлж, удирдах чиг үүрэг бүхий туузан дамжуургын 3 мэргэжилтэн (ижил төрлийн уурхайд ажиллаж байсан туршлагатай, нарийн мэргэшсэн, Англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай);
- Туузан дамжуургын бүс наагч 6 Монгол ажилтан;
- Туузан дажуургын эргэлдэгч бул, хийц, хормой, хусагч, урсацын засвар зэргийг гүйцэтгэх үүрэг бүхий 10 Монгол ашиглалтын механикч;
Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Компанийн танилцуулга;
- Улсын бүртгэлийн гэрчилээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээ, Компанийн дүрэмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн болон татварын тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Ижил төрлийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн талаарх захиалагчийн тодорхойлолт;
- Гол мэргэжилтнүүдийн анкет;
- Үндсэн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт;
Энэхүү ажил үйлчилгээтэй ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай компаниуд дээр дурьдсан бичиг баримтуудыг 2015 оны 2 сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
"Оюу толгой” ХХК нь дээрх шаардлагыг хангасан нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авч байгаа бөгөөд энэ нь аливаа ханган нийлүүлэгчээс ажил, үйлчилгээ авах амлалт, баталгаа болохгүй болно. Тендерт оролцох хүсэлт боловсруулах, компанид хүргүүлэхтэй холбогдолтой аливаа зардлыг "Оюу толгой” ХХК хариуцахгүй.