|
Дизель түлш, Бензин А-80, Тос тосолгоо
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-01-30
Тендер шалгаруулалтын нэр: Дизель түлш, Бензин А-80, Тос тосолгоо
Тендер шалгаруулалтын дугаар: СШ.№05.ШОХК2015

         ТӨХ-Шивээ овоо эрх бүхий тендерт оролцогчдоос Дизель түлш, Бензин А-80, Тос тосолгоо –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц СШ.№05-02.ШОХК2015 Тос тосолгооны материал нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалт 14183142.4
Багц СШ.№05-01.ШОХК2015 Дизель түлш, А-80 бинзен нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалт 161445190.9

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерийн үнийн саналын хэмжээнээс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт ирүүлсэн үнийн саналын мөнгөн дүнгийн 50 хувиас багагүй байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 3 жил
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийг 2015 оны 3-р сарын 1 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 1 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Тендерийн материалыг "ШивээОвоо”ХК-ний Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас худалдан авна уу. Утас: 95958285, 99194425, Факс:11-458940